2011-05-17,18:59

Хэл сурах хөдөлгөөнд хамтрая.

Хэл сурах уг нь их амархан.Хэн сонирхож байна тэр сурна.Хэнд хэрэгцээ
                                        байна тэр сурна.
                                           Хэлтэй хүн хөлтэй гэдэг биз-дээ.
Үг цээжлэх хамгийн эхний арга.Үг цээжлэхэд цаг зав гаргах хэрэггүй.
                                 Хаана ч хэзээ ч үгийг цээжлэж болно.
Дараагийн арга нь асуулт тавьж сурах.Нэг асуултыг олон янзаар тавьж
                          түүндээ хариулж сурах хэрэгтэй.
                          Дүрэм үзэж цаг алдах хэрэггүй.
Бас нэг арга бол ичиж зоволгүй харилцаанд орох хэрэгтэй.
                          Зоригтой асуу,тэгж байгаад ойлголцоно.
Яриад эхлэхээр урам орно.Тэгээд л болоо.Чи чаднаа.
Хэл сурах гэж байгаа бол сониуч бай.
Өөртөө харагдсан бүхнийг
        тухайн хэлээр юу гэдэг вэ? гэдгийг бодож бай.Идсэн чихэрнийхээ
        нэрийг хүртэл харж аваарай.
Сонсож чаддаг байх нь хэл сурах том арга шүү.Тухайн хэл дээр дуу
       сонс,шүлэг цээжил. Телевизээр:гоё нэвтрүүлэгүүд үз.
                                              Амжилт хүсье.

бичсэн: munkhbayar төрөл: эцэг эх сурагчдад | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 425

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)