2012-01-03,16:08

танд ашигтай дасгалууд

                               ТАНД АШИГТАЙ ДАСГАЛУУД ШҮҮ

ӨГЛӨӨ БОСООД ЭВШЭЭЛГЭХ: Өглөө сэрээд биеийнхээ булчинг сулруулан, хамраараа амьсгаа авч, хэвлийн хэсгийг цэвэр агаараар дүүргэнэ. Дараа нь амаа ангайн эвшээж байгаа маягаар амьсгалаа гаргана. Энэ дасгалыг өглөө бүр 10-15 удаа хийснээр уушигны үйл ажиллагаа сайжирч, зүрхний цусан хангамж нэмэгдэнэ. Мөн цээж багтрах, бөгшүүлэн ханиалгахаас хамгаална.

ҮЕ МӨЧНИЙ ДАСГАЛ: Гараа алдалж, хойш урагш тойрог хөдөлгөөн хийнэ. Гараа ташаандаа авч мөрөө хойш урагш хөдөлгөнө. Энэ байдлаас бүсэлхийгээр урагш, хойш, баруун, зүүн тийш хазайлгана. Хөл дээрээ сууж босох, хөлөө урагш, хажуу тийш болгох хөдөлгөөнийг хийнэ. Энэ дасгал шар усыг тарааж, үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

НҮДНИЙ ДАСГАЛ: Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Үүний дараа нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх, нүдний элдэв өвчнөөс сэргийлж чаддаг.

ХЭВЛИЙН БУЛЧИНГ АГШААЖ ТАТАХ ДАСГАЛ: Биеэ суллаж, оюун санаагаа төвлөрүүлж хамраараа амьсгал авч, бага хэвлийн буюу хүйснээс доошхи булчинг агшааж татна. Ийнхүү 3-10 секунд болсныдараа амьсгалаа гаргаад биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт 10-20 удаа хийснээр давсаг, бөөрний үйл ажиллагаа сайжирна.

ХЭВЛИЙД ИЛЛЭГ ХИЙХ: Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулан нар зөв иллэг хийнэ. Дараа нь нар буруу зөөлөн дарж өгнө. Аль апийг нь 10 удаа хийнэ. Энэ дасгал хоолны шингэцийг сайжруулж, хоол боловсруулах эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлхээс гадна ходоод гэдэсний өвчин, өтгөн хатах, гүйлгэх нарийн бүдүүн гэдэсний архаг үрвсэл, шээс тасалдах зэргээс сэргийлнэ.

ЦЭЭЖИНД ИЛЛЭГ ХИЙХ: Цээжээ илэх, зөөлөн алгадах үйлдлийг өдөрт 10-15 удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулж, цээж багтрах, зүрх хавиргаар хатгах, зүрхний титэм судас хатуурахаас сэргийлнэ.

НУРУУНД ДАСГАЛ ХИЙХ: Нурууг цаг агаарын байдалд тохируулж дулаан байлгах хэрэгтэй. Өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэд хэдэн /20-30/ удаа илснээр нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний , архаг хууч зэргээс сэргийлнэ.

XӨЛИЙН УЛАНД ИЛЛЭГ ХИЙХ: Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10-25 удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санаа тайвшруулж элэг бөөрний үйл ажиллагааг сайжруулна. Мөн толгой эргэх, чих шуугих, нойр алдах, цусны даралт ихсэх, хөл евдөх зэргээс сэргийлнэ.

АРЬСАНД ХУУРАЙ ИЛЛЭГ ХИЙХ: Гарын алгыг хооронд нь үрж бүлээцүүлээд толгой, мөр, гар, хөл, цээж, хэвлийн арьсыг 10 удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж, ядаргаа арилж, нойронд сайн болохын дээр цусны даралт буурч, арьс уян зөөлөн болно.

НҮҮРЭЭ ИЛЭХ: Хоёр алгаа хооронд нь халуу дүүгтэл үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь 10 удаа зугуухан илнэ. Өдөрт хоёроос доошгүй иллэг хийснээр нүүрний цусны эргэлт сайжран, арьс зөөлөрч өнгөлөг, овор багатай харагдахаас гадна үрчлээтэхээс сэргийлж, тогтсон үрчлээг багасгадаг. Ханиад томуу тусах, нүднээс нулимс гоожих, толгой, шүд өвдөх, хамар битүүрэхээс сэргийлнэ.

 


бичсэн: munkhbayar төрөл: эцэг эх сурагчдад | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 384

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)