2011-06-13,16:25

Цахим зөвлөгөө

Танд ашигтай ахуйн зөвлөгөө

2010-04-06 09:05

 

Үс унахад
100 гр халгайг жижигхэн хэрчээд 250г ус, 250г орос цуунд хийж 30 минут удаан гал дээр чанана. Ингээд үсээ угаавал үсний уг тэжээл авч бэхжинэ.

 

 

Хөлийн эвэр
Унтахын өмнө хөлөө халуун усанд дүрж дэвтээгээд хуурай болтол нь арчина. Ингээд бага зэрэг лимоны үлдэгдэлтэй хальсыг эврэндээ нааж болно.4-5 хоногийн дараа эвэршсэн арьс тэр чигээрээ хууларч унана.

Хуучин хивс
Хивсний ирмэгүүд дээшээ эргэж мушгирсныг засаж болно. Хивсний дор хулдаас дэвсээд дээр нь нойтон алчуур тавина. Дээрээс нь дахиад хулдаас тавьж хүнд юмаар дарна. 2-3 хоногийн дараа хивсний ирмэгүүд тэгширнэ.

Ширэн гутал
Толбо тогтвол бензин юм уу сонгины шүүсээр арчина. Эвгүй үнэрийг дарахын тулд дотроос нь устөрөгчийн хэт ислээр (перексь) арчиж хуурай сойзоор цэвэрлэнэ.

Цэцгийн сав
Хананд нь тогтсон ногоон өнгөрийг арилгахын тулд усаар дүүргэж ёроолд нь зоосон мөнгө хийгээрэй.

Угаалгын өрөөний толь
Нэг цайны халбага желатин 50 мг усанд найруулж энэ уусмалаар толио арчвал толь хэзээ ч хөлрөхгүй.

Лаа
Лааг асаахаасаа өмнө давстай усанд дүрвэл удаан асах бөгөөд гадуураа хайлж урсахгүй.

бичсэн: munkhbayar төрөл: эцэг эх сурагчдад | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 379

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)