2011-05-28,23:09

сурах арга барил гэж юу вэ?


Та өөрийн сурах арга барилтай юу? Олон цагаар ном эргүүлж, үзэг цаас нийлүүлдэг байхаар сайн суралцагч, үр дүнтэй сурах арга барилтай гэж хэлж болохгүй. Хүн бүхэн өөрийн онцлогтоо тохирсон арга барилтай байх шаардлагатай.Зарим хүмүүс удаан, олон давталттай аливаа зүйлийг сурдаг бол зарим нь үүнд ердөө 2-хон минутийг зарцуулдаг байх нь ч байдаг. Тэгэхээр та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? өөрийнхөө арга барилыг олсон уу? Олсон бол танд баяр хүргэе.Гэхдээ арга барилаа шинэчлээрэй. Харин олж амжаагүй бол доорх асуултуудад хариулаад үзээрэй. Доорх 4 чиглэлээр асуултууд тавигдах болно. Өөрийнхөө тухай Таны суралцах чадварын тухай Өнгөрсөнд хэрхэн амжиллтай суралцсан процессийн тухай Таны сонирхол, мэдлэгийн хүрээ, суралцахыг хүсэж байгаа салбар Хариулаад байгаарай та өөрөөсөө шинэ нээлтийг хиймээр л байгаа биз дээ.
          1. Өнгөрснөөс эхлэх нь
: Хэрхэн сурах талаар өнгөрсөн туршлагыг тань сөхвөл: Унших дуртай байсан уу? Асуудлыг шийдвэрлэх дуртай юу? Цээжлэх? Цээжээр унших? Тайлбарлах? Багаар ярилцах? Хэрхэн дүгнэлт хийхийг сайн мэддэг байсан уу? Юунд суралцаж байгаа талаарх сайн асуулт гаргадаг уу? Дахин эргэн уншиж ойлгохдоо сайн байсан уу? Мэдээлэлийг олон эх үүсвэрээс авах дуртай байсан уу? Чимээгүй орчинд хичээллэдэг үү? Эсвэл багаар ажиллах дуртай юу? Юу сурснаа бусадтай хуваалцахдаа хэр вэ? Яг ямар төрлийн шалгалтад илүү өндөр оноо авдаг вэ? Тестээр авах шалгалтанд уу? эсвэл амаар өгөх, онолын шалгалтанд уу?
        2. Яг энэ цаг хугацаан дахь өөрөөсөө асуух асуултууд
: Одооны хичээлүүдэд би хэр сонирхолтой вэ? Үүнийг сурахад хэдий хугацааг би зарцуулдаг вэ? Анхаарлаа төвлөрүүлэхэд минь юу саад болдог вэ? Нөхцөл байдал минь амжилт гаргахад хэрхэн нөлөөлж байна вэ? Би юуг хянаж чадах вэ? Бас юуг хянаж чадахгүй вэ? Амжилттай сурахын тулд би юуг өөрчилж чадах вэ? Хичээлээ сайн сурахад надад юу нөлөөлж байна вэ? Надад ирээдүйн төлөвлөгөө байгаа юу? Төлөвлөгөө минь өнгөрсөн туршлага, сурах арга барилтай холбоотой юу?
       3. Сурах процессод анхаарлаа хандуулах нь: Лекц эсвэл ямарваа нэг мэдээлэл хүлээн авсны дараа та өөрөөсөө асуух асуултууд: Мэдээлэлийн гол утга санаа юу байв? Би эндээс юу ойлгож сурж авав?
       4. Үр дүнтэй хичээллэж чадаж байгаа эсэх:
Ямар төрлийн мэдээлэлийн эх үүсвэр надад туслах вэ? Би байгаа мэдээлэлээ өөрийн болгож авч чадсан уу? Надад нэмэлт мэдээлэл хэрэгтэй юу? Өөрөөсөө үнэхээр мэдээллийг ойлгосон эсэхийг асуусан уу? Би илүү хурдтай байх хэрэгтэй юу эсвэл удаан няхуур байх хэрэгтэй юу? Надад багшаас лавлаж асуух нэмэлт зүйл байгаа юу? Би бусад хүмүүсд үүнийг тайлбарлаж өгч чадах уу? 5. Тоймлон дахин судлах: Би юуг зөв хийж чадсан вэ? Би юуг арай илүү хийж чадах байсан вэ? Миний сурах арга барил миний давуу тал сул талд зохицож чадсан байна уу? Би бүрэн гүйцэд чанартай ажлыг хийж чадсан уу? Би амжиллтай байж чадсан уу? Гаргасан амжилтаа тэмдэглэсэн үү? Анхааруулга: Хатуу үнэлгээтэй багш, хомс сурах бичиг, мэдээлэл, сурах орчин нөхцөл, муу цаг агаар гэх мэтчилэн өөрөөсөө бусад бүх байж болх шалтгаанаар өөрийгөө өмөөрөхийн оронд эдгээр асуултуудыг үнэнээсээ өөрөөсөө нэг асууж үзээрэй. Бид танийг сайн оюутан, сурагч, ажилтан байхыг үгүйсгэхгүй ч хүн бүхэн дээрх асуултуудаас нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна Амжилт хүсье!
бичсэн: munkhbayar төрөл: эцэг эх сурагчдад | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 6803

Сэтгэгдэл:

Сайн байна уу? Багшаа таны "Сурах арга" -ын талаархи мэдээллийг уншиж хуваалцлаа.
Бичсэн: Зочин хэзээ: 01:37, 2022-01-13 | Холбоос | |
Сайн байна уу.
хүүхдийн сурах арга барилын талаар, тэр тусмаа үүнийг сонирхолтой хувиргалтад оруулах боломж, тест зэрэг агуулгаар санал солицох хүсэлтэй байна, танд боломж байвал надад мэдэгдээрэй, холбогдож байгаад уулзах боломж байна уу
Хүндэтгэсэн Ээнээ
Бичсэн: Дөрвөн бэрх (зочин) хэзээ: 00:43, 2019-01-29 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)